Монголын нүдний эмнэлгүүдийн холбоо (МНЭХ) нь 2023 онд нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг 7 эмнэлгийн санаачилгаар байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 10 гаруй гишүүн байгууллагыг нэгтгэн, хамтран ажиллаж байна.
Холбооны анхдугаар чуулган 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Carl Zeiss компанийн ивээл дор зохион байгуулагдаж, Монголын нүд судлалын салбарын хөгжлийн чиг хандлага, дэвшилтэт мэс заслын технологи, судалгааны үр дүнг хөндсөн олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
Чуулганд:
- Carl Zeiss компаны олон улсын маркетинг хариуцсан захирал Boris,
- Peking University People’s Hospital-ийн төлөөлөл Yao Yao Sun, MD., Ph.D,
- АУ-ны доктор Б.Үен, Г.Нарангарав, магистр Б.Цэцэгжаргал, Д.Довчинжамц,
- БНХАУ-ын Нүд судлалын нийгэмлэгийн дарга Zheng Yan, MD., Ph.D нар илтгэл тавьж, шинэ бүтээл, судалгаагаа танилцуулсан юм.
Мөн Carl Zeiss компанийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн, оношилгоо, мэс заслын төхөөрөмжүүдийг танилцуулсан нь чуулганы нэг онцлох үйл явдал байлаа.

Хуралдааны хүрээнд эрүүл мэндийн даатгалын шинэчлэлтэй холбоотой дараах саналуудыг ЭМЯ, ЭМДЕГ-т хүргүүлж, холбогдох мэргэжилтнүүдтэй хэлэлцүүлэг зохион байгуулав. Үүнд:
- Тусламж үйлчилгээний тарифыг эрүүл мэндийн байгууллага өөрөө тогтоодог байх;
- Гэрээнд тусламж үйлчилгээний тоог тодорхойлох шалгуур, аргачлал боловсруулах;
- Амбулаторийн цогц тусламжид шаардлагатай нүдний шинжилгээг нэмэх;
- Өртгийн жинг бодитоор тооцох;
- Нүдний мэс заслын суурь тарифыг шинэчлэх;
- Зарим оношийн бүлгийн тусламжийг өдрийн мэс засалд шилжүүлэх.

2025 оны 1 дүгээр сард МНЭХ-ны Удирдах зөвлөлийн хурлаар энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүжилт, гишүүн элсүүлэх журам, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах асуудлыг хэлэлцэн баталсан байна.
Монголын нүдний эмнэлгүүдийн холбооны тэргүүн:
Г.НАРАНГАРАВ, АУ-ны доктор
Холбоо барих: WhatsApp +976-99117916