
Албан ёсны нэр: Солонго хараа ХХК
Салбар: • Солонго төв эмнэлэг
• Солонго лазик төв
• Солонго хүүхдийн төв
Үүсгэн байгуулагчийн нэр: АУ-ны доктор, клиникийн проф Г.Нарангарав
Үүсгэн байгуулагдсан огноо: 2006 он
Үндсэн үйл ажиллагаа: Нүдний төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг
Нийт эмнэлгийн мэргэжилтэн 64
Хэвтэн эичлүүлэх орны тоо: 15
2009 оноос Магадлан итгэмжлэгдэн, Солонго төв эмнэлгийн үйл ажиллагаа ЭМД-ын хөнгөлттэй үзлэг, мэс засал бүрэн хамрагдсан.
ISO 9001:2008, ISO 9001:2015 стандартуудыг 2013 онд Монголд улсад нэвтрүүлсэн анхны эмнэлэг болсон.
БЗД -ийн 26-р хороонд эмнэлгийн үйл ажиллагааны зориулалттай 6 зургаан давхар эмнэлгийн байртай 2008 оноос БНЭУ-ын Визитех нүдний төвтэй тогтвортой хамтран ажилладаг.
Үйл ажиллагаа
- Жилд 30-аад мянган хүнд амбулаториор үйлчилж, 4000 орчим нүдний мэс заслын тусламж үзүүлдэг.
Хүний нөөц
- Нүдний мэргэшлийн чиглэлээрээ мэргэшсэн, туршлагатай зөвлөх зэргийн эмч, нүдний эмч, оптометрист, халдвар судлаач, чанарын эмч, яаралтай тусламжаар мэргэшсэн эмчтэй, хүний нөөц, санхүү, оффис болон бусад нийт 64 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, бусад ажилтантайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Манай бүх эмч нар БНЭУ, БНХАУ, Непал, БНСУ-д нүдний мэс заслын чиглэл бүрээр урт болон богино хугацаанд мэргэжил дээшлүүлсэн.
Хүмүүнлэгийн ажил:
- Анх 2009 оноос хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа Төв аймгаас эхэлсэн.
- 2012 оноос 2019 он хүртэл тасралтгүй хүмүүнлэгийн ажил тогтмол хийн, хөдөө орон нутаг, алслагдсан Орхон, Дорноговь, Өмнөговь аймгийн Цогт цэций, Даланзадгад сум, Хөвсгөл аймгуудийн ард иргэдэд нүдний нарийн мэргажлийн тусламж үйлчилгээ, болрын мэс заслыг үнэ төлбөргүй хийсэн. Мөн энэ хугацаанд Тусгай 116-р дунд сургууль, Монголын Хараагүйчүүдийн Холбоотой байнга хамтран ажиллан, тусгай хэрэгцээт иргэд, хүүхдүүд, амьжиргааны төвшин доогуур гэр бүлүүдэд нүдний тусламж үйлчилгээнээс гадна эд, материал, эм тариа, санхүүгийн тусламж үзүүлж ирсэн.
- 2024 онд Хөвсгөл аймагт 33 болрын мэс засал, 300 гаруй нүдний үзлэг, эм эмнэлгийн хэрэгслийн тусламж үнэ төлбөргүй үзүүлсэн байна.
Төв эмнэлгийн үйл ажиллагаа:
- Нүдний үзлэг, оношлогоо, шинжилгээ ЭМД-тай хөнгөлөлттэй үнээр хийгдэнэ.
- Болрын мэс засал
- Рефракцийн мэс засал (Multifocal, Trifocal, Toric, Trifocal Toric, Iris Calve хиймэл болор)
- Нүдний даралт бууруулах мэс засал
- Эвэрлэгийн мэс засал
- Хяларын мэс засал (Хүүхэд болон насанд хүрэгчид)
- Торлог шилэнцрийн мэс засал
- Ухархайн болон зовхины мэс засал
- Торлог болон бусад лазер эмчилгээ
- Увейтийн оношлогоо, эмчилгээ, хяналт
- Бүх төрлийн гэмтэл
Солонго хүүхдийн төв:
Carl Zeiss компанийн “Full Femtosecond laser Clinical Partner hospital” -ээр батламжлагдсан.
- Хүүхдийн нүдний цогц үзлэг, оношлогоо
- Хараа зүйн үйлчилгээ
- Залхуу нүд- мохос хараа, Амблиопийн эмчилгээ, хяналт
- Нүдний булчингийн дасгал эмчилгээ
- Хараа сайжруулах Ortho-K контакт линз эмчилгээ
- Нүдний шилний үйлчилгээ
Солонго хараа заслын лазик төв:
- 2016 онд хараа заслын лазик лазер мэс засал хийж эхэлсэн. 2023 онд дэлхийд танигдсан Германы шилдэг технологи SCHWIND eye-tech solutions GmbH-ийг Монголдоо нэвтрүүлж, шилгүйгээр тод харах Smart Sight буюу Smile pro, Trans PRK, Femto LASIK, LASIK лазер хараа заслын мэс заслыг хийж байна. Мөн тус төвд нүдний рефракцийн болон эвэрлэгийн цогц үзлэг, оношлогоо, шинжилгээ хийгдэхээс гадна нүдний хуурайшилтын оношлогоог нулимс задралын хугацаа, Мейбографи-мейбомын булчирхайн шүүрэл ялгаралт, хуурайшилтын зэргийг үнэлэн, хуурайшилтыг эмчлэх IPL+ LLLT лазер эмчилгээг Монголдоо анх удаа нутагшуулж эхэлсэн.
- Эвэрлэгийн бүх төрлийн мэс засал, кератоконус эмчлэх эвэрлэгийн кросслинг эмчилгээ, эвэрлэгийн бүдэгшлийг эксимер лазераар эмчлэх зэрэг түгээмэл бус эмчилгээнүүдийг хийж байна.
—o0o—
Бүх салбаруудад үзүүлэх цаг онлайнаар захиалах линк:
https://solongo.medsoft.care:3001
Солонго төв эмнэлэг: 77096699; 77056699
FB: Солонго нүдний эмнэлэг
Instagram: Solongo Hospital
www.Solongohospital.mn
Солонго хүүхдийн эмнэлэг: 77056699; 77096699
FB: Солонго нүдний эмнэлэг
Instagram: Solongo Hospital
www.Solongohospital.mn
Солонго лазик төв Утас: 77016699
FB: SOLONGO LASIK CENTER
Instagram: Solongo Hospital
www.SOLONGOLASIKCENTER.MN