Болор мэлмий эмнэлэлэг

Албан ёсны нэр: Болор мэлмий эмнэлэг
Үүсгэн байгуулагчийн нэр: МУ-ын “Хөдөлмөрийн баатар”, “Ардын эмч”, “Хүний гавъяат эмч”, АУ-ны доктор, проф Ж.Баасанхүү агсан
Үүсгэн байгуулагдсан огноо: 2001 он
Үндсэн үйл ажиллагаа: Нүдний төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг
Орны тоо: 20
Зөвшөөрөл олгосон байгууллага: ЭМЯ
Магадлан итгэмжлэл: 6 удаа магадлан итгэмжлэгдсэн
Олон улсын стандарт: ISO 9001, ISO 14001, ISO 45001 Нэгдсэн стандартуудыг нэвтрүүлсэн Монгол улсад анхны эмнэлэг
Эрүүл мэндийн даатгал: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай “Худалдах, худалдан авах гэрээ”-тэй
“Хаан даатгал” даатгалын компани
Дэд бүтэц: Эмнэлгийн зориулалт бүхий 6 зургаан давхар эмнэлгийн байртай
Хамтын ажиллагаа: Япон, БНХАУ-ын ижил төрлийн эмнэлгүүдтэй тогтвортой хамтран ажилладаг.
Үйл ажиллагаа
· Жилд 30-аад мянган хүнд амбулаториор үйлчилж, 5000 орчим нүдний мэс заслын тусламж үзүүлдэг.
Хүний нөөц
· Нүдний мэргэшлийн чиглэлээрээ мэргэшсэн, туршлагатай нүдний эмч, эмч, мэдээгүйжүүлэг, яаралтай тусламжаар мэргэшсэн эмчтэй. Эмч нарын 50 хувь нь эрдмийн болон мэргэжлийн зэрэгтэй, сувилахуйн мэргэжилтнүүдийн 30% нь эрдмийн ба мэргэжлийн ахлах, тэргүүлэх зэрэгтэй. Манай бүх эмч нар БНЭУ, БНХАУ, Япон, Тайвань, Непаль, БНСУ, ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн. Ур чадварын хувьд өрсөлдөх хэмжээнд бэлтгэгдсэн.
Давуу тал:
· Carl Zeiss компанийн “Full Femtosecond laser Clinical Partner hospital” -ээр батламжлагдсан.
· Нүдний төрлийн өвчний үзлэг, оношлогоо, эмчилгээг бүх чиглэлийн эмч нар, мэргэшсэн нүдний сувилахуйн тусламж
· Монгол улсын нүд судлалын салбарт олон арван шинэ, техник технологиудыг анхлан нэвтрүүлж, нутагшуулсан арвин туршлагатай. Тэдгээрээс дурьдвал;
· Хараа заслын эксимер лазер АНУ-ын Visx Star S4, Intralase FS фемтосекунд лазер, бүрэн фемтосекунд Zeiss VisuMax ® SMILE хараа заслын лазер
· Хараа засах лазерын мэс заслыг 20 дахь жилээ хийж байгаа туршлагатай. Хараа засах лазерыг нүд судлалын клиникт үр дүн нь нотлогдсон 5 аргаар хийдгээс гадна болор солих, Visian ICL (Intra-Collamer Lens) суулгах мэс заслаар засдаг.
· Эвэрлэг шилжүүлэн суулгах, эвэрлэгийн кросслинг эмчилгээ, эвэрлэгийн бүдэгшлийг эксимер лазераар эмчлэх зэрэг түгээмэл бус эмчилгээнүүдийг хийж байна.
· Нүдний оношлогоо, эмчилгээнд Германы Carl Zeiss компанид үйлдвэрлэсэн өндөр нарийвчлал, найдвартай ажиллагаатай аппарат, тоног төхөөрөмжүүдийг ашигладаг. VisuMax 500, Cirrus OCT 6000, IOL Master 700, MEL 80 эксимер лазер, Atlas 9000 гэх мэт
· Нүдний өмнөд хоргын Япон улсад үйлдвэрлэсэн Tomey OCT Casia II, Tomey үйлдвэрийн эвэрлэгийн эндотелийн эс тоологч зэрэг нь Монголд цор ганц байдаг оношлогооны тоног төхөөрөмжүүд юм.
Холбоо барих:
· Facebook & Instagram: Bolor melmii eye hospital
· Tel: +976-11-315409
· Fax: +976-11-326973
· E-mail: admin@bolormelmii.mn